Афганистаны талибууд Өрнөдийн эвслийнхний цэргийн албан хаагчид, үндэсний аюулгүй байдлын алба болон Засгийн газрын түшмэдийн эсрэг хаврын дайралтаа эхэлснийг мэдэгджээ. Энэ тухай ням гарагт нийтлэгдсэн «Талибан» хөдөлгөөний мэдэгдэлд дурдсан байна. “Ажиллагаа цэргийн объект, нисэх онгоцны буудал, гадаадын эзлэн түрэмгийлэгчдийн тээврийн цувааны эсрэг чиглэх болно. Дайралтын бай нь Афганистаны Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, хууль тогтоогчид, тэрчлэн Өрнөдийн эвслийнхэнтэй хамтран ажилладаг гадаадын болон орон нутгийн компаниудын удирдлагууд байх болно” гэж мэдэгдэлд өгүүлжээ. Мөн дайралтад өртөхгүйн тулд олон нийтийн цуглаан, Засгийн газраас явуулж буй арга хэмжээнд оролцохгүй байж, эвслийн цэргийнхний объектуудын ойролцоо газарт явахгүй байхыг Афганистаны ард иргэдэд анхааруулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )