Өнгөрсөн долоо хоногт Греммийн шагналт, дуучин Мариан Керригийн нүцгэн зураг олныг шуугуулсан удаагүй байтал алдарт дуучин маань хоёр ихэр хүүхдүүдийн ээж боллоо. Тэрээр өнгөрсөн бямба гаригт Лос Анжелеосын эмнэлэгт төрсөн байна. Мариан Керри 2007 онд ихрүүдийн эцэг болох жүжигчин, реппер Ник Кейнонтой гэрлэсэн бөгөөд ням гаригт нь гэрлэлтийн тангаргаа дахин батлах ёслолоо товлосон байжээ. Хосууд Лос Анжелеос болон Нью-Иорк дахь гэртээ амьдарч, хүү охин хоёроо асрахаар төлөвлөж байгаа төдийгүй Мариан Керри төрснийхөө дараахан “Удахгүй би дахиад хүүхэд төрүүлнэ” гэдгээ зарлажээ.
А.Туяа.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )