Японы Засгийн газрын төлөөлөгч ингэж мэдэгдэв. Гэхдээ Фүкүшима мужийн хоригт хамааралтай Кавамата, Минамисома хотод л хоригийг цуцалсан бөгөөд эдгээр хотын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэж болох гэнэ. Өмнө нь тус улсын Засгийн газар хүнсний зарим бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс давсны дараа Фукушима болон хөрш мужуудын сүү, хүнсний ногоог хүнсэнд хэрэглэх, тээвэрлэхийг хориглоод байсан юм. Өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд нутагт болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас 16 мянга орчим хүн амь үрэгдээд буй. Мөн 15 мянга гаруй хүн сураггүй болсонд тооцогдоод байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )