Олон улсын зах зээлд кг молибденийн ханш 35 доллар шүргэж буй. Гэвч манай улс үүнийг 18 доллараар үнэлж байгаа. Энэхүү металлыг онцгоцны эд анги, электроникийн үйлдвэрлэл, моторын их бие, дамжуулагч, тороос хийхэд ашиглах бөгөөд молибден, гангийн хайлш хиймэл дагуул, цөмийн цахилгаан станцыг барих гол түүхий эд болжээ. Молибденийн хамгийн гол чанар нь гагнаас хийхэд сайн барьцалддаг, вакум орчин үүсгэхдээ гаргуун, радио идэвхит цацрагаас найдвартай хамгаалдаг. Үүгээрээ бусад металлаас давуу талтай. Олон улсын хэмжээнд нөөцөөрөө Хятад улс тэргүүлдэг ч энэ нь тэдний агуулах дахь молибденийн хэмжээ.
Харин манай улс дэлхийн молибденийн хэрэгцээний найман хувийг нийлүүлдэг аж. Эрдэнэт Овоо, Улаан Уул, Цагаан суваргын орд хамгийн их нөөцтэй гэгдэж байсан ч сүүлийн үед Оюутолгойн молибденоос зэсийн дайтай ашиг олох тооцоог эдийн засагчид хийх болжээ.
Эндээс 59 жилийн хугацаанд 1.6 тэрбум тонныг олборлох боломжтой аж. Оюутолгойн молбиденийн нөөцийн дийлэнх нь Херуга бүст байдаг. Өмнөговийн Цогтцэций дэх молибденийн нөөц Оюутолгойнхоор хязгаарлагдахгүй аж. Хэдэн жилийн өмнө "Айвенхоу майнз" /одооны “Туркойз Хилл”/ компани тус ордоос хойш 10 км-т зэс, молибденийн шинэ нөөц илрүүлснээ зарласан. Хойд Улаан хад хэмээх энэхүү газарт чухам хэр хэмжээний нөөц байгааг тогтоогоогүй байгаа ч 16 мянган га талбайг эзлэх илэрцийг "Юм дуулгаж мэднэ шүү" гэж "Айвенхоу майнз"-ын эзэд үзсэн.
Оюутолгойн нөөц ийм хэмжээтэй. Тэгвэл Улаан Уулын ордод 240, Цагаан суваргад 230 сая тонн молибден бий гэх гэдэг. Түүнчлэн Өндөр цагаан, Цагаан чулуут, Зост Уул, Их Уулын нөөцөд ихээхэн найдлага тавьдаг. Эдгээр орд нь манай орны төв, хойд хэсгээр тархсан. Гэхдээ эдгээр орд нөөц ихтэй, томоохон нь.
Геологичдын үзэж буйгаар манай оронд молибденийн 80 гаруй илэрц байдаг аж. Сүүлийн 10 жилд хийсэн судалгаагаар Алтайн нуруунд томоохон нөөд байгааг тогтоосон. Энд “Цагаан девелопмент" корпораци өнгөрсөн зургадугаар сараас Баянхонгорын Зуунмодонд 6000 гаруй га талбайд молибден хайх тусгай зөвшөөрөл авсан юм. Одоогоор нөөцийн хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа ч 300-гаад сая тонн молибден байгаа гэдгийг ахмад геологичид хэлдэг.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 6 )
Зимбабве шиг байя л даа 76 малаа
Оюу толгойн гэрээгээ цуцалж улс орондоо ашигтай гэрээ хийх хэрэгтэй.
Монголчууд хулихдуулах тэр одоо зугээр горьд гэдэг байхаа хужаа эрлийзээр бие биеэ муулж тэнэгдэж байх хойгуур хамаг зуйлээ алдлаа дулзэнгуудээ
Хэдий их хэмжээний баялаг байх тусмаа газар дээрээ наадах чинь юу ч биш, төдий хэмжээний тасралтгүй мөнхөд өгч байх баялаг, цэвэр агаар, цэнгэг усыг өгдөгийг мэддэг учраас эртний өвөг дээдсүүд маань ухаж төнхөх нь бүү хэл жаахан өө сэв болгоход л хийсэн гэмтэнг хатуу шийтэгдэг байсан. Тиймээс зүгээр шууд яаралтай зогсоогоод нөхөн сэргээ!!!!.... Цэвэр ус нь бүтэн евроазийн ундны цэвэр ус тэр чигтэй байгаа! Бид үүнийг хамгаалах давхар хариуцлагатай хүмүүс гэдгээ сайтар ухамрсарлан нэн даруй зогсоож, нөхөн сэргээхийг хүсье! Нөхөн сэргээдэгүй юм гэхэд зүгээр л шууд зогсоо!!!!....
Оюу толгойн баялгийн мөнгийг Монгол улсдаа байршуулах,монгол банкаар дамжигдан гүйлгээ хийлгэх,тэр мөнгөнөөс нь татвар авах хэрэгтэй.
” 1.6 тэрбум тонн, 300-гаад сая тонн ,Улаан Уулын ордод 240, Цагаан суваргад 230 сая тонн молибден ” мэдээллээ сайн бэлтгээ ч дэлхийд байхгүй том том тоо бичээд.