Өнгөрөгч сарын 25-нд Москвагийн Политехникийн музейд тус улсын эрдэмтэд хүний бодол уншдаг төхөөрөмж туршжээ. Уг төхөөрөмж утасгүй бөгөөд толгойд зүүн ажиллуулах юм. Бодол уншигч нь зөвхөн видео тоглоомд ашиглах боломжтой. Ийм аргаар эрдэмтэд Апьцгеймерийн болон саа зэрэг мэдрэлийн өвчнийг эмчлэх боломж эрэлхийлж байгаа аж. Тоглоомын зориулалтаар гаргасан тархины дохио уншигч дуулга барууны орнуудад 300 ам.доллараар борлогдоно.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )