Энхийг сахиулагчид Төв Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Бангуй хотоос 1200 гаруй мусульман шашинтныг нүүлгэжээ. Учир нь энэ улсад үүссэн үймээн самуунд христийн дайчдын хүч илүү байгаа бөгөөд мусульман шашинт энгийн иргэд тэдний золиос болж байгаа юм.
Селека бүлэглэлийнхэн өнгөрсөн оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийг унагаснаас хойш ТАБНУ-д эмх замбараагүй байдал үүсч, өдгөө иргэний дайны хэмжээнд хүрээд байна. Лалын шашинт Селека бүлэглэлийнхэн христэд итгэгчид рүү довтолж эхэлсэн аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )