Саудын Арабт 2012 онд дэгдсэн MRSA корона вирусын халдвараас болж амиа алдагсдын тоо 100-д хүрсэн байна. Өчигдөр л гэхэд гурван хотод найман хүн нас барсан байна. Тус улсын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр, Риад, Жедда, Даммам хотуудын эмнэлэгт виурсын халдвар тээгчид олноор ирэх болсон ба тэнд улсын тэргүүлэх эмч, мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа аж.
MRSA корона вирусын халдвар авагчид өндөр хэмээр халуурч, уушгины хатгалгаа, бөөрний дутагдалд хүрдэг. Өчигдөр амиа алдагсдын дунд бага насны хүүхэд байжээ.
Яамны мэдэгдэлд дурдсанаар, сүүлийн 24 цагийн дотор 16 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба вирусын халдвар маш хурдтай тархаж байна гэж үзсэн байна. Хамгийн гол нь, өнгөрсөн бямба гаригт Саудын Арабт аялаад нутаг буцсан Египетийн иргэн халдвар авсан нь тогтоогдсон аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )