Сирийн химийн зэвсгийг устгах хүний тэргүүний мэдэгдсэнээр, нийт овоолгын 7.5 хувь буюу 1300 тонныг өнөөдөр ч устгаагүй аж. Тэрбээр Сирийн Засгийн газар химийн зэвсэг устгах ажилд хойрго хандаж, авч үлдэхийг хичээж байгаа гэжээ.
НҮБ-аас Сирийн Засгийн газарт устгал хийж дуусгах сүүлчийн хугацааг зургаадугаар сарын 30-наар тогтоож өгсөн юм. Өнгөрсөн онд Дамаскаас харвасан сарин пуужингаас болж олон зуун хүн хордож, ихэнх нь амиа алдсан. Үүний дараа Орос, Америкаас хамтарсан мэдэгдэл хийж, Сирийн Засгийн газарт химийн зэвсгийг устгах шаардлага хүргүүлсэн.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )