Иракийн агаарын хүчний нисдэг тэргүүд Сирийн нутаг дэвсгэр рүү нэвтэрч, түлш ачсан цувааг бөмбөгдсөн гэж Багдадаас мэдээлэв. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, уг цуваа Иракийн Анбар муж дахь жихадийн армийг түлшээр хангах зорилготой байсан гэжээ.
Олон улсын зүгээс үүнийг Ирак хэлсэндээ хүрч Сири рүү довтлох анхны алхмыг хийсэн гэж үзэж байна. Аль-Кайда бүлэглэл Сири, Иракийн Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа.
Энэ бүлэглэл саяхан Анбараас Алеппо хүртэл өөрсдийн хяналтын бүсийг тогтоосон гэж байсан билээ. Ингэснээр хоёр орны бүлэглэлийн хооронд зэвсэг, цэргийн тээврийг чөлөөтэй хийнэ гэж байсан юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )