Дөрөвдүгээр сарын 29-ний мягмар гарагт энэ хамгийн анхны нар хиртэлт болно. Гэхдээ одон орончдын хэлж байгаагаар бол нар бүтэн хиртэх ч сар дэлхийгээс хол байгаа болохоор нарыг бүтэн халхалж чадахгүй яг голд нь байрлаж дэлхийд нар галан цагираг болж харагдах гэнэ. Сарыг тойрсон энэ галан цагираг Австрали, болон бөмбөрцгийн өмнөд хэсэгт тов тодорхой харагдах юм байна. Нарын хиртэлт гривинчийн цагаар 05-57-д эхэлж зургаа минут орчим үргэлжилнэ гэжээ.
Авюстралид орон нутгийн цагаар Тасмани арал дээр одон орны энэ сонин үзэгдлийг бүтнээр нь харж болох гэнэ.
Нар хиртэх дараагийн үзэгдэл аравдугаар сарын 23-нд болж Канад, АНУ-д илүүтэй харагдах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )