Хойд Солонгос өнөөдөр өмнөд рүү галлаж мэднэ гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 29

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яамнаас өнөөдөр умардууд далайн хилийн ойролцоо амьд туршилт хийж, өмнөд рүү галлана гэж мэдэгдэв. Энэ нь нэг сарын хугацаанд хоёр дахиа хийж буй туршилт юм.

Тагнуулын мэдээгээр, сургуулилт, туршилтыг Солонгосын хойгоос баруун зүгт орших хоёр арлын ойролцоо хийх юм байна. Хамгийн гол нь энэ бүс хоёр улсын маргаантай хэсэгт оршдог.

Хоёр Солонгосын дайны дараа НҮБ-аас хилийн заагийг тодорхойлсон ч умардууд үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Өнгөрсөн сарын сүүлчээр Хойд Солонгосын арми өмнөдийн нутаг руу чиглүүлж их буугаар галласан. Үүнээс болж хоёр тал харилцан буудалцсан. Хэдийгээр хүний амь эрсдээгүй ч үүнийг нэлээд асуудалтай харилцааны эхлэл боллоо гэж үзсэн.

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top