Өчигдөр Пакистаны Карачи хот дахь нэгэн сүмд алан хядагчид гар бөмбөг тэсэлж, дөрвөн хүүхдийн амийг егүүтгэжээ. Энэ хот улсынхаа хамгийн олон хүн амтай бөгөөд шашны олон урсгалын сүм хийдүүд бий.
Амиа алдсан хүүхдүүд 8-12 настай байжээ. Тэд шашны сургуулийн сурагчид байсан гэж Карачийн цагдаа мэдэгдсэн байна. Энэ халдлагаас болж өөр 16 хүн хүнд шархадсан аж. Одоогоор халдлагын хариуцлагыг өөртөө хүлээх бүлэглэл гарч ирээгүй байна.
Үүнээс хэд хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригт мөн Карачи хотод халдлага болсноос дөрвөн хүн амиа алдаж, 30 нь шархадсан. Алан хядагчид хотын захиргааны дэргэд бөмбөг бэхэлсэн мотоцикль үлдээсэн юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )