АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Лос Анжелес Клипперс” багийн эзэн Дональд Стерлингийн NBA-д баг эзэмших эрхийг хаагаад зогсохгүй тоглолт үзэхийг нь хүртэл бүх насаар хориглосон шийдвэр гарлаа. Уг шийдвэрийн шалтгаан нь түүний давьтаргүй авиртай холбоотой гэдгийг бүх л хэвлэлүүд онцолж байна. Тодруулбал түүний найз бүсгүй Стивиано сагсан бөмбөгч Мэжик Жонсонтой зургаа даруулж өөрийн цахим хуудсандаа байршуулсан байна.
Харин үүнд нь дургүйцсэн Стерлинг маргаан үсгэж асуудлыг хурцдуулжээ. Утсаар найз бүсгүйдээ дургүйцлээ илэрхийлж "Чи харуудтай унтаж болно...Авчирч болно. Ер нь юу дуртайгаа хийж болно...Харин ингэж тэднийг олон нийтэд сурталчлахгүй байхыг би хүсч байна. Манай тоглолтон дээр ч битгий дагуулж ирж бай.."хэмээсэн нь арьс өнгөний үзлийг нь олонд дэлгэж хүмүүсийн шүүмжлэлийг хүртээд байгаа аж. 
Сэтгэгдэл ( 1 )
Zov shdee muu haruud l bol har meduu