Нэгэн Тайвань эр 19 настай охинтой нь гэрлүүлээгүйн төлөө ээжийг нь шүүхэд өгчээ. Тодруулбал: өдгөө 32 настай тэрээр 11 жилийн өмнө дунд сургуулийн багш байхдаа 8 настай сурагчдаа ухаангүй дурласан бөгөөд охиныгоо насанд хүрсэний дараа өөртэй нь заавал гэрлүүлнэ гэсэн амлалтыг ээжээс нь авч байжээ. Гэтэл охины ээж нь хэлсэн үгэндээ хүрээгүйн улмаас шүүхэд дуудагдаад байгаа аж. Учир нь: ирээдүйн эхнэр нь гэж бодож явсан өнөөх охин 2011 онд огт өөр хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсоныг мэдээд багш залуу сэтгэлийн хямралд оржээ. Ээж, охин хоёр түүнээс энэ бүхнээ нууж мөнгө авч байсан гэнэ.Тэрээр 11 жилийн өмнө энэ амлалт өгсөнийхөө хариуд охины ээж нь багш залуугаас 11 жилийн хугацаанд 30 мянган ам.доллар буюу 900 мянган Тайвань долларын санхүүгийн дэмжлэг авч байсан гэнэ. Түүгээр ч барахгүй охины сургалтын төлбөрийг бүрэн төлж, амьжиргааны зардлыг нь дааж, өр зээлээс нь салгажээ.Гэтэл хэлсэн амандаа хүрээгүй учир шүүхэд хандсан ч түүнийг ёс суртахуунгүй үйлдэл гаргасан хэмээн авч хэлэлцээгүй байна. Гэвч охины ээжид гомдолтой байгаагаа дахин мэдэгдэж, нотлох баримтуудыг хүргүүлсэн гэнэ. Тэрээр өөрийгөө яагаад бага насны хүүхдэд дурлаж болдоггүй юм хэмээн өмөөрч байгаа аж.
Сэтгэгдэл ( 6 )
garchigaa zuv uguucheee
setgegdel bichsen 4-iig oorsniig ni yugaa ch medehgui huuhduud geye daa, hun torolthton ta 4-iin itgedeg ardchilaliig 100 han jil tuulsan harin tuunees omnoh buh hugatsaand haant zasaglaltai bsn ter ued 8 nas bna uu hamaa bhgu bsn odoo l bid nar soliorj irsiin tuiliin unen gej baidguig sanaaraaraa bigger than world setge
azar gaj donton bish bjde! huurhi 11 jil huleesen bnshde. durlald nas haamaaguishde hurhi amitan
tegvel tegeed yaliig n ogood shorond suulgaach baga nasnnii huuhded yagaad durlaj bolohgui gej gej helj bgaa yumiig
medrel muutai setgetsiin uvchtei gahai... ghdee eej n tiim gaj dontoi yumnii helj bgaag ehneesee zuvshuurdug erguu avgai bn