Украйнд про-орос үзэлтнүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 05

Өнгөрсөн баасан гаригт Одессад болсон жагсаалтай холбогдуулан цагдаа нар 60 гаруй хүнийг баривчилжээ. Үүний дараа олон зуун про-орос үзэлтэн цагдаагийн газрыг тойрон жагсаж, хаалга, цонхыг нь эвдэлж, хагалсан байна.

Баасан гаригт гарсан мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн амиа алдсаны ихэнх нь Оросыг дэмжигчид байсан аж. Тэд олны хөлд гишгэгдэж, барилгуудад тавьсан түймэрт өртөж амиа алджээ.

 


Украйн Ерөнхий сайд энэ хэрэгт цагдаа нарыг буруутгаж, яаралтай сэргийлэх арга хэмжэа авч чадаагүй гэсэн байна. Арсений Яценюк үүнийг “Украйныг устгах Оросын төлөвлөгөөний нэг хэсэг. Кремлийн зорилго нь зүүн Украйнд болсон явдлыг Одессад давтах явдал” гэжээ.

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top