Нигерийн дунд сургуулийн 200 гаруй охидыг хулгайлсан лалын бүлэглэлийнхнийг хайх ажилд АНУ-ын армийн хүчин оролцохоор болжээ. Цагаан ордны төлөөлөгч Жей Кернийн мэдэгдсэнээр, Барак Обама энэ асуудалд биечлэн санаа тавьсан аж.
“Боко Харам” бүлгийн удирдагч мэдэгдэл хийснээ бичлэгээр дамжуулсан ба энд лалын бүлэглэл охидыг зарахын тулд хулгайлсныг онцолсон байна. Өнгөрсөн сарын 14-нд Борно хотын нэгэн сургууль руу зэвсэглэсэн этгээдүүд довтолж, сурагч охидыг авч одсон юм.
Нигерийн Засгийн газар шуурхай ажилласан өнөөдрийг болтол охид хаана байгааг, тэднийг чухам аль бүлэглэл хулгайлсныг илрүүлж чадаагүй байсан. Харин “Боко Харам” өчигдөр Засгийн газарт хаягласан бичлэг илгээжээ. Бүлгийн толгойлогч охидыг зарах гэж хулгайлсныг мэдэгдсэний дээр баруун боловсролыг хориглох ёстойг энэ үйлдлээрээ Засгийн газарт хатуу сануулсан байна.
Мөн охидод боловсрол эзэмшүүлэх ёсгүй, тэд зөвхөн айлын гэргий болох ёстой гэжээ. Тэрбээр охидыг эхнээс нь зарж эхэлснийг ч бичлэгт онцгойлон дурдсан аж. Тэднийг Камерон, Чадын хилийг давуулсан гэжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )