Украйны Словянскад про-оросууд Засгийн газрын армийн дөрвөн цэргийг хөнөөж, нисдэг тэрэг буудан унагаасан аж. Киевийн мэдэгдэж буйгаар, про-оросууд энгийн жагсагчдад баймгүй хүчтэй зэвсгээр хангагдсан байжээ.
Босогчид хотын төвийг тэр чигээр нь эзэлсэн байна. Харин хотыг цэргийнхэн бүсэлжээ. Украйны Дотоод хэргийн сайд Арсен Аваков санаачлагыг гартаа авч амжаагүй армийг буруутгаж, гэмт хэрэгт үйлдэж буй босогчдыг хатуу шийтгэх ёстойг онцолсон байна.
Түүнчлэн босогчид хүчтэй зэвсэг ашиглаж байгаа учраас хориглох арга хэмжээг байлдааны байдалд шилжүүлэхийг анхааруулав. Одоогийн байдлаар дөрвөн цэрэг амиа алдаж, 30 орчим нь хүнд гэмтээд байгаа аж.
Мөн нисдэг тэрэг гол руу унасан учраас дотор байсан хүмүүс амьд гарч чадсан байна. Энэ нь босогчид армийн нисдэг тэргийг унагаасан гурав дахь хэрэг юм. Словянскад болсон мөргөлдөөнд босогч, цэрэг нийлсэн 800 гаруй хүн оролцжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )