Корнелиус Андерсон барилгын багахан ч амжилттай бизнес эхлүүлж, гэр бүлтэй болж, хүүгийнхээ хөлбөмбөгийн багт сайн дурын зааварлагчаар ажиллаж байлаа. Түүний амьдралд өөлөх зүйл даанч байсангүй.
Гэвч нэг л өдөр түүний амьдрал орвонгоороо эргэж, шоронгийн хаалтны цаанаас л хайртай гэрийнхэнтэйгээ уулзах тавилантай болжээ. 1999 онд Корнелиусыг Миссурийн Сант-Чарльз дахь “Бургер Кинг”-д гарсан дээрэмд оролцсон гэж 13 жилийн ял оноов.
Тэрбээр 2002 онд давж заалдсан ч ялыг хэвээр үлдээв. Энэ хугацаанд Корнелиус цөхөрсөнгүй хэргийг дахин мөрдөхийг хүссэн бичгийг Дээд шүүх рүү явуулсаар байжээ. Ингээд өнгөрсөн жил сая нэг түүний хэргийг анзаарч, дахин нягтлахад хэрэг бүртгэгчид алдаа гаргасныг мэдсэн байна. Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахыг үүргэдэж, хэдэн сарын турш ажилласны эцэст гэм буруугүй нэгнийг 4794 хоног буюу 13 жилийн турш хилс хэрэг тохон, шоронд суулгасныг илрүүлсэн аж.
Корнелиусыг өчигдөр шоронгоос суллаж, Нэгдсэн улсын хуулийн дагуу нөхөн олговор тогтоож, албан ёсоор уучлал гуйжээ. Цэл залуухан 22 настайдаа шоронд орсон тэрбээр одоо 36 хүрэх гэж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )