”Севол” хөлөгт нормоос хэд дахин их бараа ачсанаас живжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 07

Өмнөд Солонгосын хөлөг онгоцны ослын шалтгааныг шалгаж буй ажлын хэсэг урьдчилсан байдлаар эхний дүгнэлтийг хүргэж байна. Дүгнэлтэд бичсэнээр, хөлөг онгоцны даац хэтэрсэн ба зохих хэмжээнээс хэд дахин илүү ачаа тээвэрлэснээс болж живсэн гэжээ. Энэ нь “Севол” онгоцны ослын шалтгааны талаарх анхны албан ёсны тайлбар болсон аж.

Нийт 467 зорчигч байснаас 300 гаруй нь ахлах сургуулийн сурагчид бөгөөд өнгөрсөн сарын 16-нд энэ аймшигт осол гарсан юм. Өчигдөр мэдээлэл хийсэн албаныхан, “Севол” онгоцны ачааг хоёр хөлөгт хувааж ачсан ч ихдэхээр хэмжээтэй байсан гэжээ.

Мөн ачааг зохих стандартаар биш хамаа замбараагүй ачсан учраас аврах, сүүлд эрж хайх ажилд саад учруулсан байна. Ачаануудыг зохих ёсоор баглаагүй, татлагууд сул байсан учраас онгоц бага зэрэг хазайхад бүгд гулгаж, хөмрөхөд нөлөө үзүүлжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top