ОХУ Номхон далай дахь цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Хамгийн сүүлд л гэхэд Калифорнийн эрэг, Гуам арлын ойролцоо Оросын сөнөөгчид үзэгдсэн гэж АНУ-ын Агаарын хүчин мэдэгджээ. CNN-ий мэдээлж буйгаар, Украйны хямрал иргэний дайны болзошгүй заагийг давахад тун ойртсон аж.
Агаарын хүчний генерал Херберт Хаук Карлайл “Оросоос Украйнп явуулж буй бодлого Ази, Номхон далайн бүсэд шууд нөлөөлж байна. Даваа гаригт Оросын сөнөөгч онгоцууд Калифорнийн эрэг орчмыг тойрсон” гэжээ. Эдгээр нь Оросын алдарт ТУ-95 “Медвед” бөмбөгдөгчид байсан гэдгийг гэрэл зураг, бичлэгээр баталгаажуулсан байна.
Гуам арлын хувьд Америкийн Агаарын хүчний бааз, сөнөөгч В-2, В-52 онгоцууд байрладаг, Номхон далайг хянах гол цэг болдог газар юм. Генералын хэлснээр, Оросын сөнөөгчид Япон, Солонгосын хойг зэрэг тэнгисийн хүчний идэвхтэй бүсүүдээр ч тойрчээ.
Гэхдээ олон улсын агаарын бүсэд сөнөөгч онгоцууд үзэгдэх нь ноцтой тохиолдол биш ч энэ удаад туйлын болгоомжтой байхыг анхааруулсан байна.
Одоогийн байдлаар Украйны зүүн хилийн хотууд тэр чигээрээ про-орос үзэлтэй, салан тусгаарлагчдын гарт ороод байгаа. Украйны Засгийн газар эдгээр бүс рүү цэрэг оруулаагүй ч босогчдыг баривчилж эхэлсэн. Үүний хариуд про-оросууд зэвсэг хэрэглэсэн юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )