Нэг сая доллараас татгалзаж харин өөрийнх нь тухай уран сайхны кино хийхийг зөвшөөрсөн хүн бол Оросын сод математикч Григорий Перельман. Тэрээр "Мянганы бодлого" гэгддэг Пуанкарегийн магадлалыг баталжээ. Америкийн математикийн хүрээлэнгээс амласан нэг сая долларын шагналаас татгалзсанаа тэрээр "Би хамтран зүтгэгчдийнхээ хамт хоосон орон зайг арилгахад суралцсан. Нийгэм, эдийн засгийн "хоосон орон зай"-г хэрхэн нөхөж дүүргэхийг бид мэднэ. Хоосон орон зай хаана ч байдаг. Тэдгээрийг арилгаж болно, тэгвэл маш том боломж гарч ирнэ. Дэлхий ертөнцийг яаж удирдахыг би мэднэ. Тэгэхээр сая доллар авах гэж гүйх нь надад ямар хэрэгтэй юм бэ"гэсэн байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )