Байрныхаа түрээсийг бэлэн мөнгөөр төлж чадахгүй бол тооцоог нь бүхэл бүтэн амьд хүнээр хийх тохиолдол зарим оронд гардаг ажээ. Энэ явдал Ливанд болсон бөгөөд Сириэс дүрвэн ирсэн цагаач гэр бүл мөнгө байхгүй тул түрээсийнхээ төлбөр болгон 14 настай төрсөн охиноо байрны эзэн болох 44 настай эрд өгсөн байна. Ханифа Амар охин уйлж, хөгшин хүний эхнэр болохгүй хэмээн эсэргүүцсэн ч тусыг эс олсон талаар “Aljazeera” мэдээлсэн байна.
Сонирхолтой нь ливан эр эхнэртэй бөгөөд залуухан эхнэрээр хөрч яваа цусаа сэлбэхээр шийдсэн бололтой. Залуухан Ханифа Амар уйтгар гунигт автаж, уйлж унжиж байгаа ч эцэг эхийнхээ шийдвэрээс зөрж чадахгүй тул хөгшин эрийн эхнэр болохоос өөр замгүй болжээ. “Хэрэв би байрны эзний эхнэр болчихвол миний гэр бүл байрнаас хөөгдөхгүй үлдэж чадна. Эс бөгөөс бид гудамжинд майхан бариад суухаас өөр аргагүй. Гэвч 12 настай дүү маань астмтай, аав зүрх муутай болохоор ингэх боломжгүй” хэмээн Ханифа Амар ярьж байна.
Охин үеэл ахтайгаа суух байсан ч тэр нь Сирийн дайнд амиа алджээ. Түүний отгон дүү механикчийн туслахаар ажилладаг ч олсон мөнгө нь хоолондоо арай чүү хүрэлцдэг гэнэ. Энэ “аймшигт” мэдээ...Энд дарж цааш уншина
Сэтгэгдэл ( 0 )