Орос улс Крымийн Бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбайд Аугаа Эх орны дайны Ялалтын парад болж өнгөрлөө. Энэ талаар барууны хэвлэлүүд хэдийнэ бичээд эхэлжээ. Эндээс ВВС-ийн мэдээг онцолж байна.

Энд бичсэнээр, Ялалтын баяраар Владимир Путин Хар тэнгисийн хямралыг өдөөх үг хэлсэн аж. Мөн жагсаалын үеэр “Крымийн Бүгд найрамдах улс” гэж албан ёсоор зарлажээ. Жагсаалын дараа Ерөнхийлөгч Путин Севастополийн ёслолын ажиллагаа руу шууд явна гэсэн.

 


Украйны зүүн хотууд, Крымд Ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа аж. Түүнчлэн ВВС баярын жагсаалын зэвсгийн цувааг өөр санаа илэрхийлж байна гэсэн байв. Учир нь өмнөх жилүүдэд оросууд цоошинэ техникүүдээ жагсаалд бараг гаргадаггүй байсан бол энэ удаад бүгдийг нь шахам танилцуулсан аж.

Путин энэ үеэр “ЗХУ-ын ард түмний төмөр хүсэл тэднийг Европын дарлалд өгөөгүй. Энэ ялалтыг аугаа их эх оронч үзэл авчирсан юм. Эх оронч үзлийг бид эх нутгийн газар шороо аюулд орсон үед, ашиг сонирхол зөрчигдөөд эхлэхээр гойд мэдэрдэг” гэжээ. Украйнд өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан ба про-оросууд энэ өдөр чангарч магад гэж болгоомжилж байгаа аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top