Дэлхийн хамгийн их өртэй улсын жагсаалтыг Япон тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 10

Япон улсын өр 2013 оны санхүүгийн жилийн сүүлээр (2014 оны гуравдугаар сарын 31- ний байдлаар) 10.08 их наяд долларт хүрч, дээд амжилт тогтоожээ. Энэ талаар тус улсын Сангийн яамнаас мэдээлсэн байна.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ жил үндэсний өрийн хэмжээ нь 330 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Японы сангийн яамны урьдчилсан мэдээгээр энэ тоо 2014 оны санхүүгийн жилийн эцэс хүртэл өсөх гэнэ. Санхүүгийн жил 2015 оны гуравдугаар сард дуусах бөгөөд энэ хугацаанд үндэсний өрийн хэмжээ 11.32 их наяд долларт хүрч болзошгүй гэж таамаглаж байна.

Тус улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин илүү байна гэж мэргэжилтнүүд мэдээлж байна. Энэ нь аж үйлдвэржсэн, тэргүүлэх, долоон (Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон) орнуудын дунд хамгийн өндөр дүн юм.

Ирээдүйд өрийн өсөлтөө бууруулахын тулд засгийн газар борлуулалт, гүйлгээний татварыг 5-аас 8 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд энэ татвар ирэх жил 10 хувь болж өсөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top