Лас Вегасын хамгийн алдартай “Hard Rock” казиногийн зүгээс Холливудын жүжигчин Бен Аффлект блэкжек тоглохыг насан туршид нь хориглосон шийдвэр гаргасан байна. Учир нь тус казиногийн хамгаалалтын алба Оскарын шагналт жүжигчин эрийг тоглох үедээ луйвардаж, хөзрийг тооцоолж байна хэмээн үзжээ. Энэ сэжиг таамаг түүнийг “хэтэрхий сайн тоглож, их хэмжээний мөнгө хожоод” байгаа болохоор хамгаалагчдад төрсөн гэнэ.
Угтаа энэ нь дүрэм зөрчиж байгаа хэрэг биш ч хөзөр тооцож тоглодог үйлчлүүлэгчдээ казиногийн зүгээс хянадаг ажээ. “Hard Rock” –ын зүгээс бусад төрлийн зугаа цэнгэл Бен Аффлект нээлттэй юм байна. Дашрамд сануулахад Бен Аффлек “Суут ухаант Уилл Хантинг”, “Арго ажиллагаа” киногоороо АНУ-ын кино академийн дээд шагналыг хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
This inooamrtifn is off the hizool!