Орос улс цөмийн зэвсгээ бүрэн шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 10

ОХУ ирэх долоон жилийн хугацаанд зэвсгийнхээ нөөцийг дөрөв дахин нэмэгдүүлэхээр болсон байна. Мөн стратегийн гэмт хэргийг таслан зогсооход армийн хүчийг ашиглана гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

Мөн зэвсгийн шинжээч Игорь Коротченко энэ талаар хэлэхдээ, сөнөөгч, бөмбөгдөгч, шумбагч, пуужин тээвэрлэгч гээд стратегийн нарийн зэвсгүүдийн тоонд онцго анхаарах бөгөөд 2021 он гэхэд дэлхийн улс орнуудыг хол хаясан байна гэсэн аж.

Хамгийн гол нь зэвсгийн хөтөлбөрт цөмийн хөдөлгүүртэй шумбагчийн талаар өргөн тусгасан байна. Түүнчлэн Су-35, Су-34, Ту-50, Ту-160, Ту-95 сөнөөгчдийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал нэн тэргүүнд бичигдсэн гэнэ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд зэвсэг турших асуудлыг олон улсын журмын хүрээнд зохицуулжээ. Эхний туршилтыг Тополь СС-25 пуужингаар хийсэн юм. Түүнчлэн дельта ангиллын цөмийн пуужинг Оросын хойд нутаг болон Номхон далайд туршсан. Сергей Шойгу хэлэхдээ, 2016 он гэхэд пуужингийн нийт 80 хувийг өндөр технологийн, шинэ пуужингаар сольж, 2021 он болоход бүрэн шинэчилсэн байна гэсэн.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ген мон(202.179.7.6) 2014 оны 05 сарын 24

шойгу мохгол удамтай хүн ш дээ их оросын арми монгол гаралтай хүнээр удирдуулж байна

0  |  0
Top