“Реал” хожигдож байхад Криштиано Роналдо сүйт бүсгүйнхээ өгзгийг базав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Испанийн Мадридын “Реал” Ла лигийн 34 дүгээр тойрогт “Сарагоса”-г талбай дээрээ хүлээн авч, хөнгөхөн хожно гэж хөлбөмбөг сонирхогчид таамаглаж байлаа. Өмнөх тойргийн тоглолтод бараг хоёрдугаар багаараа тоглоод “Валенси”-г талбай дээр нь 3:6-аар бут ниргэсэн тул талбай дээрээ “Сарагоса”-г хожно гэдэгт эргэлзэх зүйл үгүй мэт байв. Гэвч хэрэг бишдэж, “Сарагоса” тэднийг 3:2-өөр талбайд нь хожиж шуугиан тарилаа. Жозе Моуриньо хожилдоо хэт итгэлтэй байсан тул энэ тоглолтын мэдүүлэгт Криштиано Роналдо оруулаагүй. Тоглолтын үеэр Криштиано Роналдо стадиона VIP өрөөний цонхоор талбайг ажиж байлаа. Түүний дэргэд үзэсгэлэнт сүйт бүсгүй, загвар өмсөгч Ирина Шейк нь байсан юм. “Реал” талбай дээр хожигдож явахад Роналдо сүйт бүсгүйтэйгээ үнсэлцэж, эцэстээ өгзөг дээрээс нь хүртэл ялимгүй базаад авсаныг гэрэл зурагчид баримтжуулаад амжжээ.

HIIMORI.mn Р.Гэгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top