Зүүн Украйны про-оросууд хүчээ авч, Донецкийг Киевээс тусгаарлахаар оролдож эхэлжээ. Тэд Донецкийн иргэдээс санал асуулга авч, тусгаарлагдах эсэхээ шийднэ гэсэн ба өнөөдөр нийт иргэдийн 86 хувь нь үүнийг дэмжсэн байна.
Үүний дараахан Луганск болон зүүн хэсгийн бусад хотуудад про-оросуудын хөдөлгөөн идэвхжиж, салан тусгаарлагдахыг дэмжиж буйгаа хүчтэй илэрхийлж эхлэв. Киевээс үүнийг Оросоос зохион байгуулж байгаа өдөөн хатгалга гэж нэрлэжээ.
Түүнчлэн АНУ, Европын холбоо Донецкийн санал асуулгыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Донецкийн салан тусгаарлагчид санал асуулгын дараа нутаг дэвсгэрээ Ардын Бүгд найрамдах Донекц улс гэж зарласан аж.
Донецкийн сонгуулийн комиссын дарга Роман Лягин сэтгүүлчдэд мэдээлэхдээ, санал хурааснаас хэдэн цагийн дараа 89.07 хувийн дэмжлэг авсан байсан гэжээ. Мөн саналын хуудасны 0.74 хувь нь хүчингүй болсон байжээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )