Вьетнамд Хятадыг эсэргүүцсэн жагсаал болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 12

Өчигдөр Вьетнамд Хятадыг эсэргүүцэгчид жагсаж эхэлсэн. Энэ нь газар нутгийн маргаант бүстэй холбоотой гэж ВВС дамжууллаа. Тэд Ханойд байрладаг Хятадын ЭСЯ-ыг бүсэлж байгаа бол Хо Шимин, Данан хотуудад арай бага жагсаалууд болж байна.

Жагсагчид Хятадын өмнөд тэнгис дэх маргаантай бүсэд Бээжингээс баримталж буй бодлогыг шүүмжилж байгаа аж. Вьетнамын эрх баригчдын мэдээлснээр, Хятадын армийн болон иргэний тээврийн хөлөг онгоцууд Параселийн арлуудын ойролцоо зангуугаа хаяжээ.

Эдгээр арлыг Бээжин хянадаг боловч өнгөрсөн долоо хоногоос Ханойн зүгээс нэхэмжлэл гаргасан юм. Хятадын ЭСЯ-наас жагсагчдын эсрэг даралтат ус ашигласан байна.

Хятадын зүгээс Вьетнамын эрх баригчид жагсагчдыг хөөргөж, дэвэргэж байна гэж шүүмжиллээ. Энэ улсад олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн бараг гардаггүй ч сүүлийн хэдэн жилд Хятадыг эсэргүүцсэн жагсаал олширсон аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top