Хойд Солонгос алсын удирдлагатай нисдэг төхөөрөмжөөр хоёр орны хилийн зурвас, өмнөдийн талыг тагнасан гэж үзсэн Өмнөд Солонгосын тал мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Харин Хойд Солонгосын Ардын армиас үүнийг өдөөн хатгалга гэж үзэж буйгаа илэрхийлсэн гэж Төрийн хэвлэлд бичсэн байна.
Тэнд бичсэнээр, Өмнөдийн эрх баригчид “Севол” хөлгийн ослоос олон нийтийн анхаарлыг холдуулах үүднээс ийм дэмий цуурхал тарааж байгаа аж.
Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард өмнөдийн цэргүүд Хойд Солонгосын хилтэй ойролцоо газраас алсын удирдлагатай жижиг онгоц олсон. Гэтэл энэ нь тагнуулын төхөөрөмж суулгасан, стратегийн техник байсан.
БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас эдгээрийг Хойд Солонгос илгээсэн гэж мэдэгдсэн юм. Харахад яг л тоглоом шиг, гэхдээ Японд үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай бичил камер суулгасан эд байжээ. Мөн хэд хэдэн дүрс байсан нь Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтын талбай, Хөх ордон дахь Ерөнхийлөгчийн өрөөний цонх зэрэг байсан гэнэ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
ЗА ЯРШИГ ДАА ӨЧНӨӨН ХҮҮХДИЙН АМЬ НАСААР ТОГЛОЧИХООД ТЭГЭЭД БОЛООГҮЙ УЛС ДАМЖИЖ ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ӨМНӨДИЙНХӨН БҮТЭХГҮЙ АРЧААГҮЙ, ДЭЛХИЙН ДООГ.