Ээж, охин хоёр нийлж улстөрч эмэгтэйг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 13

Испанийн шилдэг улстөрчийг буудан алсан байж болзошгүй хоёр эмэгтэйг баривчилжээ. Изабел Карраско шилдэг улстөрч төдийгүй Леоны орон нутгийн захиргааны тэргүүн, парламентийн олонхийг бүрдүүлдэг Ардын намын удирдагчдын нэг байсан аж.

Түүнийг явган гүүрээр гарч явахад нь буудаж хөнөөсөн юм. Испанийн хэвлэлээр бичиж буйгаар, баривчлагдсан эмэгтэйчүүд нь Леоны цагдаагийн газрын даргын эхнэр, охин хоёр аж.

Хэвлэлийн мэдээнд бичсэнээр, саяхан Леоны Орон нутгийн зөвлөлөөс цагдаагийн даргын охиныг ажлаас нь халах шийдвэр гаргасан байна. Тэрбээр мөн Орон нутгийн зөвлөлд ажиллаж байжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top