Туркт уурхай дэлбэрэлтээр 166 хүн амиа алдав

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Туркийн Маниса мужид байдаг нүүрсний уурхай дэлбэрч, 166 хүн амиа алдсан гэж ВВС мэдээллээ. Эрчим хүчний Танер Ельдизийн мэдэгдсэнээр, дэлбэрэлт болох үед уурхай дотор 787 хүн байсан бөгөөд аврагчид шөнийн турш ажилласан байна.

Гэхдээ 166 хүн амиа алдсан гэж байгаа ч нурангин доор олон зуун хүн одоо ч байгаа аж. анкарагаас 450 км-т орших энэ уурхай хувийн эзэмшлийнх, өдгөө уурхайн эргэн тойронд осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэн цугларчээ.

Дэлбэрэлтээс болж амиа алдсан хүмүүс нурангид даруулаагүй нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон юм байна. Одоо нурангин доор байгаа хүмүүст жижиг зайгаар хүчилтөрөгч дамжуулж байгаа аж.

Урьдчилсан таамгаар уурхайн цахилгаан сүлжээ доголдож, шатсанаас дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүс дөрвөн км орчмын гүнд байгаа юм байна. Дэлбэрэлт өчигдөр үд дунд болсон ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103(103.23.51.10) 2014 оны 05 сарын 14

22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103

0  |  0
Top