Украйны цэргүүдийг Донецкоос гарахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Украйны Засгийн газрын армийн долоон цэрэг Донекцт амиа алдсан гэж CNN уламжиллаа. Халдлага Краматорскын ойролцоо болсон байна. Цэргүүдийн эсрэг армийн хүчтэй зэвсэг агссан 30 гаруй хүн дайрсан аж. Энэ үеэр босогчдын нэг амиа алджээ.

Барууныхан Засгийн газрыг босогчид, салан тусгаарлагчдын эсрэг шийдвэртэйгээр ажиллах ёстой гэж үзэж байна. Донецкийг бүх нийтийн санал асуулгаар тусгар тогтносон бүс гэж зарлаж Ардын Бүгд найрамдах Донецк улс гэж нэрлэсэн юм. Үүнийг АНУ, Украйн, Европын холбоо хууль бус гэж үзсэн.

Украйны Батлан хамгаалах яамны мэдэгдэж байгаагаар, босогчид хуягт тээвэрлэгч, байлдааны автомат буу, гранатаар зэвсэглэсэн байжээ. Өчигдөр Донекцийн салан тусгаарлагчид нэгэнт тусгаар тогтнолоо зарласан тул Засгийн газрын цэргүүд газар нутгийг нь орхин гарах ёстой гэж мэдэгдсэн юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дайчин(183.177.98.134) 2014 оны 06 сарын 30

янкууд болохоор дэлхийн хаан ч дайтаж улс гүрнийг түвээж аллага хядлага үйлдэж болдог байхад орсууд болохоор үндэс угсаа нэгтнээ өмөөрч болохгүй гэж орсуудыг дэмжиж байнаа

0  |  0
daria(202.55.180.8) 2014 оны 05 сарын 15

zob urbagvhidiig nutgaacaa gargax ectoi donetsekchuud ylnaa oroc ulc i orshin baigaa cain xereg ene mutag orciinx ukrainchuud turj orj ircen baixaa

0  |  0
hohol(112.72.13.116) 2014 оны 05 сарын 14

hunii nutagt gedesee tejeej chadahgui bol davarsan orosuud uls undesteng zadalj sarnialgui zailaad uguh heregtei.Orosuud Buryadaas ch zailah heregtei shuu dee.

0  |  0
Top