Нигерийн Засгийн газар дунд сургуулийн 200 гаруй охиныг хулгайлсан “Боко Харам” бүлэглэлийнхэнтэй хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэж мэдэгджээ. Өнгөрсөн даваа гаригт исламын бүлэглэлийн толгойлогч Абубакар Шикау эрх баригчдад хаягласан бичлэг явуулсан. Үүнд охидыг шоронд хоригдсон исламын дайчдаар солино гэсэн юм.
Харин Засгийн газар тухайн үед солилцоо хийхгүй гэж байсан ч өнөөдөр ийнхүү хэлэлцээрт дуудсан байна. Танхимын сайд Таниму Туракийн мэдэгдэж буйгаар, гэмт этгээдүүд төлөөлөгчөө явуулах ёстой, мөн амласан зүйлээ баталгаажуулах шаардлагатай аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
buzar baliar shashin muslim.Hun alj ,hulgailah,ongots baritsaalah,har tamhi tarihaas uur yum surgadaggui KORAN sudartai.MOHAMID gej gaj dontonii surgaal odoo hurtel olon undestnii tarhiig ugaasan, ter temee ymaa unasan arabdaa l baihgui yasan olon undesteniig burtgalj baidag bnaa.