Төв Африкт ажиллаж байсан сурвалжлагч бүсгүйг хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 14

Төв Африкийн Бүгд найрампах улсад ажиллаж байсан Францын гэрэл зурагчин, сурвалжлагч Камилле Липажийг алан хядагчид хөнөөсөн гэж ВВС мэдээлэв. Сурвалжлагч бүсгүй 26 настай байсан бөгөөд түүний цогцсыг Буар мужаас олджээ.

Тэрээр ТӨАБНУ болон Камеруны хилийн бүсэд, байлдаан болж байсан хэсэгт ажиллаж байсан аж. Камилле Липаж хүний эрхийн төлөөх ТББ-ууд, ялангуяа “Эмнести Интернэшнл”-тэй хамтран ажиллаж байжээ.

 


ВВС-ийн мэдээлж буйгаар, Камилле Төв Африкт ирээд хэдхэн сар болж байгаа, түүнээс өмнө Өмнөд Суданд сурвалжлага хийж байсан гэнэ. Талийгаач бүсгүй өнгөрсөн долоо хоногт хамгийн сүүлд Твиттерт жиргэжээ. Тэгэхдээ, христийн анти-балака бүлэглэлийнхэнтэй хамт Бэрбэрати хотод ажиллаж байгаагаа бичсэн аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top