Бразильд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эсэргүүцсэн жагсаал хурцаджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 16

Бразильд зохион байгуулах гэж буй Хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажлын хэтэрхий үрэлгэн зарцуулалтыг эсэргүүцсэн олон мянган хүн Рио де-Жанейро, Сан-Паулод жагсчээ. Цагдаа нар тэднийг тараахын тулд даралтат ус, нулимс асгаруулагч хэрэглэсэн нь жагсаалын бүр эрчимжүүлсэн байна.

Эсэргүүцэгчид дугуй шатааж, гол гудамжуудын хөдөлгөөнийг хааж, цагдаа нар руу чулуу шиджээ. Тэд ирэх сард болох ДАШТ-ийн зардлыг нийгмийн төсөл, орон сууцны хөтөлбөрүүдээс татаж буйг ийн эсэргүүцсэн аж.

Эсэргүүцлийн хөдөлгөөн цаашид тархаж магадгүй гэж ВВС мэдээллээ. Хамгийн гол нь үүнд багш, эмч, болон төрийн албан хаагчид гээд сэхээтнүүд оролцож байгаа нь олон нийтийг хамрах магадлалыг өндөрсгөж байгаа гэнэ. Тэд ажил хаялт зарласны улмаас олон тооны сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн албад ажиллахгүй байгаа аж.

 

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ttt(103.9.90.135) 2014 оны 05 сарын 16

daahgui nohoi buluu huraana gej lalar braziliin sarmagchinguud yah gej erhiig n avsiin

0  |  0
Top