Владимир Путин Украйн руу хий нийлүүлэхгүй гэлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 16

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сарын 1-нээс Украйн руу байгалийн хий нийлүүлэхдээ урьдчилгаа төлбөр авах болно гэж мэдэгдэв. Түүнчлэн урьд нь нийлүүлсэн хийн төлбөрийн үлдэгдэл өр болох 3.5 тэрбум ам.долларыг нэн яаралтай төлж барагдуулахыг анхааруулжээ.

Түүний хэлж буйгаар, Орос улс хэлэлцээрийн ширээнд суухад хэзээд бэлэн, гэхдээ Европын холбооны зүгээс ямар нэг шийдэлд хүрэх гарц гаргаж чадаагүй гэсэн байна.

Энэ мэдэгдлийн дараа “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер ийм утгатай захидлыг Украйн руу хүргүүлсэн аж. Тэрбээр урьдчилгаа төлбөр хийгээгүй тохиолдолд хий нийлүүлэхийг шууд зогсооно гэжээ.

Харин Киев хийн үнийг бараг хоёр дахин өсгөснийгн эсэргүүцсэн байна. Украйны Сангийн сайд Александр Шлапак өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан өрийг ойрын хугацаанд төлж барагдуулна гэв. Тус улс энэ өрийг барагдуулахын тулд 2.16 тэрбум ам.долларын бонд гаргахаар зэхэж байна.

Александр Шлапакийн хэлж буйгаар, жилийн эцэс хүртэл хуучин ханш буюу 1000 шоо.метр хий тутмыг 268 ам.доллараар үнэлбэл өрийг даруйтөлөх боломжтой аж. Одоогоор “Газпром” 485 ам.доллараар үнэлж байгаа юм. Үүнээс гадна Орос хийгээ хаавал Европт ч байдал хэцүүднэ. Учир нь Европ руу Оросоос нийлүүлдэг бүх хийн 15 хувийг Украйнаар дамжуулдаг.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(172.248.39.219) 2014 оны 05 сарын 20

ee dagaar orchixson bol xiigee abaad l baij bna sh dee,

0  |  0
Agi(101.117.92.49) 2014 оны 05 сарын 16

Orosuudiin gants sursan arga.Ukraind hii niiluulehgui gevel Europiin ornuud mon avch chadahgui

0  |  0
Top