Пак Гинхе: Энэ ослын эцсийн хариуцлагыг би үүрэх ёстой

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 19

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гинхе 300 орчим хүний амийг авч одсон аймшигт ослоос үүдэн эргийн хамгаалалтын албыг татан буулгаж, үндсээр нь шинэчилнэ гэж мэдэгдэв. Мөн ослын үнэн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөх ажлыг шуурхайлж, нэн даруй эцсийн дүгнэлтийг гаргахыг үүргэдсэн ба аврах, хамгаалах албыг шинээр байгуулагдаж буй агентлагт даалгаж байгаа аж.

Өнгөрсөн сарын 16-нд болсон ослоос болж 281 зорчигч амь үрэгдсэнээс ихэнх нь ахлах сургуулийн сурагчид байсан юм. Түүнчлэн 23 хүн сураггүй болжээ. Ерөнхийлөгч Пак Гинхе “Энэ ослын эцсийн хариуцлагыг би үүрэх ёстой. Миний хариуцлагагүй байдал ийм осол гарахад хүргэжээ” гэсэн байна. Одоогийн байдлаар онгоцны ахмад болон багийн гурван ажилчинд хариуцлага тооцож, хорих ялаар шийтгэсэн байгаа.

 


Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
19001973(103.26.194.2) 2014 оны 05 сарын 19

Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...Авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай

0  |  0
Top