Тайландад сөрөг хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулна

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 20

Тайландын арми улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдлыг дайны шинжтэй гэж үзэн цэргийн ажиллагаа явуулна гэж мэдэгдлээ. Мөн Засгийн газраас нь өргөн хүрээний ажиллагаа явуулах эрхийг армид олгосон байна.

Тэд армийн ажиллагааг Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах арга гэж тайлбарласан аж. Хамгийн гол нь армийн ажиллагааг Цэргийн хуулиар зохицуулах юм. Энэ хуулийг улстөрийн хямрал удаан үргэлжилж, олон нийт, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учирч, Засгийн газар болон сөрөг хүчний сөргөлдөөн хурцадмал байдалд шилжсэнээс сарын дараа хэрэгжүүлдэг аж.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top