НАТО Оросыг Украйны хилийн дагуу байрласан цэргээ татахыг уриалжээ. Уриалгад Оросууд цэргээ татах ямар ч бодолгүй байгаа төдийгүй, цэргийн тоог нэмж буйг онцолсон байна.
Хэдхэн хоногийн өмнө Владимир Путин цэргээ татах талаар ярьсан ба Киев түүний шаардлагыг хүлээн авна гэсэн юм. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Орос улс амласнаа биелүүлсэнгүй гэж мэдэгджээ. Цагаан ордны зүгээс Путины хэлсэн үгэнд итгэхгүй байгаа гэсэн байна.
Владимир Путины хэлснээр, Украйны хилийн дагуу байрласан 40 мянган цэрэг сонгуулийн үеийн болзошгүй хямралаас сэргийлэх зорилготой аж. Цэргүүд одоогоор байнгын сургуулилт хийж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
delxiin 1 -r dainiig orosuud odooj gol dobtologch ni baisan, mon l delxiin 2 r dainiig getlertei niilj toxiroltsoo xiij exeluulsen, odoo xujaatai niileed yax gej baigaa bol doo. bid zer zebseg armu daa anxaaral xanduulj nileed xeden tsomiin zebseg absan ni deer biz dee, end tendgui l gamshig xumuusiin boon boonoor uxel , neg l muu erlood baigaa yum bish uu
delhii ene teneg ivaniig hvnshvvleed helsen vgend ni itgesenii hereggvi baihaaa