Дэлхий дээр өөрсдийгөө “Крипуэйр” гэж нэрлэсэн хагас сая орчим хүн цахим ертөнцөөр гэтэн хэсүүчилж байна. Тэдний нэг нь “Miss Teen USA Cassidy Wolf” гэж нэрлэгдсэн хакер ба цахим гэмт хэргийн “Blackshades” бүлэглэлд харьяалагддаг.
Саяхан 19 орны цагдаа нар нэгэн зэрэг ажиллаж “Blackshades”-ийн 90 гаруй хакерийг баривчилжээ. Тэд дэлхийд зартай, цахим гэмт хэргийн томоохон төлөөлөгчид аж. Баривчлагдсан хакеруудын золиос болсон хүмүүсийн тоо хэдэн саяар тоологддог.
Энэ цэвэрлэгээг хийхийн тулд бараг хоёр жил мөрдсөн байна. Хамгийн гол нь хакеруудыг ул мөрөө устгаж, баримтыг үгүй хийлгэхгүй байхын тулд нэлээд их зардал, хүн гаргажээ.
Баривчлагаагаар “Blackshades”-ийг үүсгэн байгуулагч Алекс Юсилийг барьж чадсан ба Швед гаралтай энэ этгээдийг Молдавт байхад нь олсон аж. Мөн алдарт цахим тагнуул Майкл Хогийг баривчилсан байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )