Москвагийн шүүх 2006 онд сурвалжлагч Анна Политковскаяг хөнөөсөн хэрэгт таван эрэгтэйг буруутгалаа. Гэмт хэрэгтнүүдийг буруутгахдаа, нэгийг нь гардан буудаж, бусад дөрвийг зохион байгуулсан гэж үзжээ.
Эдгээрийн гурав нь ах дүүс ба чечень гаралтай юм байна. Анна Политковская амиа алдахдаа 48 настай байжээ. Тэрээр Кремлиэс Чеченьд явуулж буй бодлогыг тууштай эсэргүүцдэг, улстөрийн нэр нөлөөтэй сэтгүүлч байсан юм. Түүнийг 2006 онд байрныхаа цахилгаан шатнаас гарч явахад нь буудан хөнөөсөн.
Хамгийн гол нь дээрх таван хүний гурвынх нь хэргийг 2009 онд болсон шүүх хурлаар хэрэгсэхгүй болгосон байна. Хэргийг хэлэлцэх хурал дээд шүүх хүртэл үргэлжилсэн ч ийм шийдвэр гаргасан юм.
Хэрэгт буруутгагдсан ах дүүсийн нэг Рустам Махмудов хэргийг гардан үйлдсэн аж. харин нөгөө хоёр хэргийн газраас зугтаахад тусалжээ. Тэдний нагац болон тэтгэвэртээ гарсан цагдаа хоёрыг хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
Weeeee, what a quick and easy soitolun.