Охидыг хулгайлсан ”Боко Харам” бүлэглэл бөмбөг дэлбэлж олон хүнийг хөнөөв

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

Нигерт дараалан болсон алан хядах ажиллагааны улмаас амиа алдагсдын тоо 118 болжээ. Эхний дэлбэрэлт задгай захын дэргэд, хоёр дахь эмнэлгийн ойролцоо болсон байна. Одоогийн байдлаар энэ хэргийг өөртөө хүлээх бүлэглэл тодроогүй ч хоёр дахь дэлбэрэлтийг “Боко Харам” үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн аж.

Халдлага болсон Жос хотод христ болон мусульман шашинтны хооронд цус асгаруулсан тэмцэл болж байсан. Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар, хохирогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд ажээ.

Учир нь дэлбэрэлт болсон задгай зах хотын хамгийн их хөдөлгөөнтэй хэсэг юм. Эхний дэлбэрэлт болсноос 30 минутын дараа хоёр дахь нь болсон байна. Шашны удирдагчид энэ нөхцөл байдалд олон нийтийг тайван хандахыг уриалжээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top