Хойд Солонгосын эргүүлийн хөлөг онгоц Шар тэнгисийн хилийн зурвасыг зөрчсөн учир өмнөдийн тэнгисийн цэрэг анхааруулж буудсан гэж БНСУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ. Тус мэдэгдэлд хойд хязгаарын шугамыг эргүүлийн онгоцууд давсан ба орон нутгийн цагаар өчигдөр оройн 16:00-д ийм явдал болсон байна.
Эхний удаад анхааруулж буудсан ч ойшоогоогүй тул байлдааны сумаар 10 гаруй удаа тэнгис рүү галлаж дахин сонордуулжээ. Хойд хязгаарын шугам Шар тэнгис хоёр орны баруун хилд сунаж тогтсон хэсэг юм.
Энэ хязгаарыг Солонгосын дайны дараа НҮБ-аас тогтоосон. Гэвч Хойд Солонгос үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Сүүлийн үед энэ зурваст хэд хэдэн удаа буудалцаан болсон. Хамгийн сүүлийн томоохон буудалцааны үеэр хоёр тал харилцан 800 гаруй удаа галласан билээ.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 0 )