Орос, Хятадын хооронд удаан хугацааны туршид маргаантай байсан хий нийлүүлэх хэлэлцээрийг сэргээж, энэ талаар эрх баригчдын хэмжээнд ярилцаж байна гэж “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер мэдэгджээ. Түүний хэлснээр, хоёр тал харилцан буулт хийж, энэ асуудлыг хэн хэндээ ашигтай хувилбараар ярьж дуусгах аж.
Энэ удаагийн хэлэлцээрээр гэрээг үзэглэнэ гэж Миллер хэлсэн байна. Мөн Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлэхдээ, хоёр улс хийн үнийн асуудалд дорвитой хэлцэлд хүрч байсан ба нэмж сайжруулах, тодруулах асуудал бий гэсэн аж.
Өмнө нь энэ асуудал үнийн тохиролцоонд хүрээгүйгээс хэд хэдэн удаа хойшилсон. Энэ хэлэлцээр амжилтад хүрвэл Оросоос Хятадын зүүн чиглэлээр жилд 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм. Мөн 30 жилийн гэрээ нь 400 тэрбум ам.долларын өртөгтэй болох аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
kazakstanaas abch boldoggui yum uu.. kazakuud daanch orosuudaas aigaad xodoloxgui baixdaa
Manai udirdlaguud daanch uragshgui, hii huvisgaljsaar, baatarjsaar baigaad khiin hooloig zuun baruun 2 talaaraa yavuulchihlaa.