Галт тэрэг мөргөлдөж, зургаан хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 21

Өнөөдөр Москвагийн ойролцоо галт тэрэг мөргөлдөж, 51 хүн хүнд гэмтэж, зургаан хүн амиа алджээ. Орон нутгийн цагаар 6:00-д болсон ослын хохирогсдын ихэнх нь молдавчууд байсан аж.

Гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүмүүсийн дийлэнх нь бичиг баримтгүй байсан гэж орон нутгийн хэвлэлд бичжээ. Үүнээс болж гэмтэж, бэртсэн хүмүүсийг таних ажилд багагүй саад учирсан байна.

Осол Наро-Проминск, Бекасовогийн төмөр замд гарсан аж. Хоёр галт тэрэгний нэг нь ачааных, нөгөөх нь Москвагаас Кишинев рүү явж байсан иргэний тээврийн галт тэрэг ажээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.МАРГАД(103.26.194.5) 2014 оны 05 сарын 21

БОЛЬЁ ОО

0  |  0
Top