Калифорнид 15 настай нэгэн охин 10 жилийн өмнө сураггүй алга болсон ба саяхан түүнийг цагдаа нар олсон байна. Тэрбээр цагдаад мэдэгдэхдээ өөрийг хулгайлсан этгээдтэй түүнтэй хүчээр гэрлэж, бүр хүүхэдтэй болжээ.
Түүнийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмэгтэй цагдаа нарт олж өгсөн аж. Хөөрхий бүсгүйг хулгайлж, 10 жилийн турш хүчирхийлж, хорьсон этгээдийг Исидро Гарсиа гэдэг бөгөөд одоо 41 настай юм байна. Исидрог өнгөрсөн мягмар гаригт цагдаа нар баривчилж, шалгаж байгаа аж.
Хамгийн гол нь гэмт этгээд охиныг хулгайлахаасаа өмнө тэдний гэрт өрөө хөлсөлж амьдардаг байжээ. Тэгээд зогсохгүй охины ээжтэй болздог байсан гэж мэдүүлсэн байна. Улмаар 2004 оны зургаадугаар сард охиныг хулгайлж одсон аж.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 3 )
ymar teneg nowsh we tam gj bdag bl shataj vxeesee
Balair ganch dontoi novsh be vheesee
Энэ угаасаа тамд унаж байвал таарсан амьтан байна да