Хакухо өөрийнхөө хурганд ”Хайр” гэж нэр өгчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

Такигава хотыг алдаршуулах аянд идэвхтэй оролцсон Хакуход тус хотоос хурга бэлэглэжээ. Тэр хурганд нэр өгөх хөдөлгөөн Япон даяар өрнөж аварга “Хайр” гэдэг нэрийг сонгосон байна. Гэтэл удалгүй Такигава хотоос Хакухогийн хурганы тухай “Хайр нэртэй хурга” ном гарсан тухай  зарлажээ. Уг ном нь 1500 иений үнэтэй бөгөөд орлогын зарим хэсгийг сайн үйлсийн аянд өргөх аж. Энэ ном удахгүй Монгол хэл дээр хэвлэгдэн аваргын хайртай Япон хурганы адал явдал манай багачуудад хүрэх нь. Ямартай ч сумогийн их аваргын “хурга” болон бэлэгдэн өөртөө нэр хайрлуулан, болоо ч үгүй номонд мөнхөрсөн азтай л хурга юм даа.

Ө. Яруу.  Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top