БНХАУ-ын Бээжин хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө. “3х3” хэмээх энэхүү тэмцээнд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид анх удаагаа оролцож, манай тамирчид амжилттай оролцсон юм. Тодруулбал манай улсын эрэгтэй шигшээ баг Тайваний шигшээ багийг 16:13 харьцаатайгаар хожсоноор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт шалгарчээ. Харин эмэгтэй шигшээ баг Тайландын багт хожигдсон ч Индонезийн багийг 14:12 харьцаатай ялж, 11-р байрт шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )