Цуутай алан хядагч, "Аль-Кайда"-бүлэглэлийг үүсгэн байгуулагч Осама бин Ладенг хүүгийнх нь хамтаар устгажээ. Өчигдөр АНУ-ын олон мянган иргэд Нью-Йорк хотын Цагаан ордны өмнө дэлхийн номер нэг террористийг цааш харуулсан их баяраа хийлээ. Пакистаны нийслэлээс 100 км-ийн зайд орших Абботтабад хотод АНУ-ын цэргүудийн явуулсан тусгай ажиллагаа амжилттай болсон байна. Осама бин Ладен 19 хүүхэдтэй байсан бөгөөд яг ямар хүүгийн хамт алуулсныг нууцалж байгаа юм байна. Нью-Йоркийн Худалдааны төвийн ихэр цамхгийг довтолж олон мянган хүний аминд хүрсэн халдлагыг зохион байгуулсан Осама бин Ладен Пакистаны Абботтабад хотод дөрвөн давхар хашаагаар хүрээлүүлэн бүгдэг байжээ. Тусгай ажиллагаа болохын өмнө Пакистаны эрх баригчид америкчуудад агаарын орон зай ашиглах зөвшөөрлийг өгсөн байв. Үүний дараа АНУ-ын нисэх хүчний нисгэгчгүй хоёр онгоц бин Ладеныг зугтвал устгахаар агаарт байнгын эргүүл хийж байсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама "Цуутай алан хядагчийн цогцос бидэнд байгаа. 2001 оны есдүгээр сарын 11-нд Ихэр цамхгийн эсрэг довтолгоонд өртөж амиа алдсан 3000 хүнийг эргэн дурсаж, хүндэтгэл илэрхийлж байна. Энэ удаа шударга ёс биеллээ" гэж мэдэгдлээ. Тагнуулын албаны найдвартай эх сурвалжууд бин Ладены бүгж буй газрыг олж тогтоосны дараа Обама довтлох тушаалыг өгсөн байна. Цөөн америк цэргээс бүрдсэн тусгай бүлэг цуутай алан хядагчийн байгаа газрыг довтолж харилцан буудалцсаны дараа Осама бин Ладеныг устгаж цогцсыг нь олзолж авчээ.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )